УОК-оос коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү

 - Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 2,213 тохиолдол илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд  100,263 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 2,203 нь дотоодын халдвар бол 9 нь эмнэлгээс шалтгаалах тохиолдол, 1 нь зөөвөрлөгдөж бүртгэгдлээ.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

  • 1,179 нь Улаанбаатар хотод
  • 1024  нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 37-83 насны 10 хүн эндлээ.  Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Халдварын улмаас одоогоор 12,479 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн – 8070
  • Хүндэвтэр – 3149
  • Хүнд - 1053
  • Маш хүнд - 207 хүн байна” гэв.