Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын ус хангамж , ариутгах татуургын үйл ажиллагааг хариуцдаг Ус сувгийн удирдах газар 1959 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1800 – аад ажилтан албан хаагчидтай өнөр бүл Улаанбаатар хотын хэрэглэгчдийг унд ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар тасралтгүй хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулж экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирсон усыг байгальд нийлүүлэн ажиллаж байна.

Хүн төрөлхтөний өдөр тутмын хэрэглээ унд ахуйн шаардлага хангасан , эрүүл аюулгүй ус нь эрхэм хэрэглэгч танд хүртлээ хэд хэдэн шат дамжлагуудыг дамждаг билээ. 

Өөрөөр хэлбэл гүний худгууд нь газрын гүний усыг олборлон насосны станцад хүргэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэний дараа цэвэр усны шугам хоолой, усан сан, ус түгээх байруудаар дамжуулан хэрэглэгч танд хүрдэг.

Эх сурвалж:  Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар