Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. /2021.06.24/
Сүүлийн 24 цагт нийт 11 гаруй мянган хүнээс шинжилгээ авахад 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ.
Батлагдсан тохиолдлуудын 2361 нь Улаанбаатарт, 879 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 102.669, нас баралт 482 хүрлээ.

Халдвар авсан иргэдийн дийлэнх нь 30-34 насныхан байгаа бол 25-29, 35-39 насныхан мөн л халдвар авсаар байна.
Өнгөрсөн 24 цагт 30-39 насны 3, 51-60 насны 1, 61-70 насны 3, 70-80 насны 1, 80 дээш насны 5 хүн нас баржээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд 797 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 57822 болсон байна.
X hz