Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан. 

Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд буюу 3 өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт  1024 бөх зодоглох аж. Ингэхдээ  цар тахлаас шалтгаалж Өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байхаар шийджээ. 

Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс 06.28-ний өдрийн дотор МҮБХ бичгээр хүлээж авах юм байна.