Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. /2021.06.28/
Сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс шинжилгээ авахад 1811 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ.
Батлагдсан тохиолдлуудын 1983 нь Улаанбаатарт, 823 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 111505, нас баралт 533 хүрч байна.
Хамгийн их халдварт өртсөн иргэдийг насаар нь ангилбал, 30-34 насны 226, 25-29 насны 184, 35-39 насны 181 хүн халдвар авчээ.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!