АН-аас Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр болсон хүний эрхийн зөрчил болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-аас коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг  Ардчилсан намын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү Ардчилсан намаас гаргаж буй мэдэгдлийг уншиж танилцууллаа. 

Тэрбээр "Цар тахалтай тэмцэх нь төр, засаг түүний удирдлагын хэсэгт байгаа бүх шатны төрийн албаны удирдлагуудын үүрэг. Харамсалтай нь, одоогийн Засгийн газар цар тахалтай хийсэн тэмцэлдээ бүрэн ялагдал хүлээлээ. Монгол улсын ҮАБ-д ноцтой хохирол нүүрлээд байна. 

Олон удаагийн хөл хорио, вакцинжуулалт нь үр дүнгүй, оновчтой бус, ААН байгууллагуудыг туйлдуулсан гэнэтийн шийдвэрүүд нь төр засагтаа итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, цар тахал алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан ч хугацаандаа вакцинаа татан авч чадаагүй. Синофарм вакцины хоёр дахь тунг 21 хоногоос хэтрүүлбэл хориглосон үйлдвэрлэгчийн зааврыг 56 хоногийн дараа хийлгэж болно гэж өөрчилж, вакцины стандартыг алдагдуулсан. Засгийн газар энэ мэт хууль бус үйлдлээ таслан зогсоож, ковидоор нас барсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох ёстой.  

Түүнчлэн эмнэлгийн ажилчид ажлаасаа гарах өргөдлөө олноороо өгч байгаа тул цалинг нь яаралтай 3-5 дахин нэмэхийг хүсч, шаардлага хүргүүлж байна. Түргэвчилсэн шинжилгээг гэрт нь зааврыг нь хэлж өгөн үнэ төлбөргүй хийдэг болгооч гэж шаардаж байна. Энэ хэвээрээ байвал биднийг эмчгүй, эмнэлэгтээ оргүй, иргэд нь гэртээ нас барах эрсдэл хүлээж байна" гэлээ.