#ШУУД Өнөөдрөөс 12-15 насны хүүхдийг вакцинжуулж эхэллээ. Гэвч дархлаажуулах цэг хомсдолтой, оочер дараалал их байна.
Иргэд:
- Би өглөө 10 цагт 15 настай хүүдээ вакцин тариулахаар ирсэн. Гэвч 3,4 цаг оочерлож байгаа ч одоог хүртэл вакцинаа тариулж чадаагүй байна. Энд зарим гэр бүл бөөнөөрөө ирж байна. Бага насны хүүхэдтэй эцэг, эх цөөнгүй харагдаж байна. Саяхан энд ямар ч зохион байгуулалтгүй байсан. Харин цагдаа нар ирж, хүмүүсээ тараагаад зайг нь бариуллаа. Энд бараг 1000 гаруй хүн байна. 5 цагийн дараа бид вакцинаа тариулж чадах нь уу. Үнэхээр хэлж мэдэхгүй байна.

- Ирээд 2 цаг зогсож байна. Уг нь амархан зохицуулчих боломжтой л харагдах юм. Гэтэл нэг дүүргийн 10 нь хорооны иргэдийг нэг дор цуглуулчих юм. Хүн хүч нь хүрэлцэхгүй байгааг ойлгож байна. Гэхдээ өрхийн эмнэлэг дээр нь эсвэл гадаанаа майхан, асарт хийгээд л явчих юмыг их л хүндрүүлж байгаа харагдаад байна. Зохион байгуулалтын хувьд үнэхээр дутмаг байна. Нэг хүүхдийг дагаж нэг, хоёр хүүхдийг дагаж 4 хүн ирж байна шүү дээ.

- Вакцины хувьд Файзер Монголд хийгдэж байгаа хамгийн сайн вакцин гэж бодож байгаа учраас хүүхэддээ хийлгэхээр ирлээ. Энд зохион байгуулалт үнэхээр алга. Халдвар хамгааллын дэглэм алдагдсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!