Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. /2021.06.29/
Сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс шинжилгээ авахад 1727 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас баржээ.
Батлагдсан тохиолдлуудын 934 нь Улаанбаатарт, 790 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 113232, нас баралт 548 хүрч байна.
Өнөөдрийн байдлаар 25038 хүүхэд халдвар аваад байна. Үүнээс 12114 эмэгтэй, 12924 эрэгтэй хүүхэд аж. Халдвар авсан хүүхдүүдийн 83 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол, 24 зөөвөрлөгдөн бүртгэгджээ. Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхээсээ халдвар авсан.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!