Карантины үеэр контeйнeр дээрээс тоглолтоо хийж олон хүнд эрч хүч бэлэглэсэн Ө.Пүрэвжаргал "Өөрөөс эхлэх амьдрал" нэвтрүүлгийн зочинд гэнэтийн бэлэг барьсан билээ.
Цахим ертөнцөд түгсэн энэ бичлэгийг үзсэн олон мянган хүн өөр өөрсдийн мэдрэмжээрээ хүлээн авч уярч, догдлож, уйлж үзсэн тухайгаа сэтгэгдэл бичин үлдээжээ.
Гэнэтийн бэлэг барих шалтгаан нь ханиа алдаад удаагүй байгаа Exclusive брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэгт "сэтгэлийн хүч" бэлэглэхээр ийнхүү нэвтрүүлгийн хамт олны зүгээс гэнэтийн бэлэг барьсан учиртай ажээ.

Түүний ханийн хувьд үйлдвэрийнх нь бүхий л ажлыг авч явдаг тулах хүч, түших багана нь болсон Монголын урдаа барьдаг дизайнеруудын нэг байсан юм.
Өнөөдөр түүний ханийн 49 хоног тохиож байна. "Чимээгүй лугших бүтээлч судас" болон хөшигний ард чимээгүйхэн хөдөлмөрлөдөг байсан хайрт ханийнхаа тухай тэрбээр "Өөрөөс эхлэх амьдрал" нэвтрүүлгийн үеэр дурсан ярьжээ.
Нэвтрүүлгийн үеэр дуучин Ө.Пүрэвжаргал дуучин Д.Болдын "Хайрын хүч" дууг дуулснаас гадна Чингис хаан хамтлагийн "Хань минь дээ" дууг гитартай дуулжээ.

Үг бүрийг өөрийн зүрх сэтгэлээсээ мэдэрч дуулах түүний аялгуу эгшиг олон хүнд ухаарал, хайр бэлэглэсэн. Монголчууд бие биедээ урмын үг хэлэхдээ харам битгий байгаарай. Хэн нэгний зүрх сэтгэл ганцаардсан үед хэрэгтэй цагт нь баярлуулж байхыг тэр ая, эгшгээрээ дамжуулан Монгол түмэндээ түгээлээ.
Нэвтрүүлгийг та бүхэн өнөө орой 2021.07.01-ний өдрийн 19:30 минутаас манай товч.мн-ээр БҮРЭН ЭХЭЭР нь хүлээн авч үзээрэй.








Болд гэгч бацаан элбэгдоржийн бөгсийг долоосны учир төрийн соёрхолт авсан биздээ Урлаг бол баялаг бүтээгчид биш ард түмний зовлонгоор мөнгө хүүлэгчид
Зөв хүнийхээ бөгсийг зөв цаг үед долоох чинь бас л авъяас юм даа! Ккк