Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.
Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсооно Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол-Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоохоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ. Товч мэдээ · Коронавируст халдвар цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар боллоо. Хилийн Замын-Үүд, Гашуун сухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ








Наадмаа цуцлана гэж яаж санаанд нь ордог байнаа мөн ч агуу санал гаргажээ. Монгол наадам ч сайхан шүү морь уралдахыг харах мөн ч сайхандаа.
Занданшатар ард иргэдийн гаргаж байсан санал санаачлагыг харгалзан сонгуулийг хойшлуулах эсэх асуудлыг их хурлаар хэлэлцүүлэх байсан юм.Хүрэлсүхийн тэр их тачаадсан хүсэл шуналаас бол сонгууль явуулаагүй халдвар хамгааллын журмаа сахисан бол ингэж олон хүнээ алдахгүй, халдвар ингэж түгэхгүй байсан юм.Хүүк үнэхээр хар мөртэй юм.
Хараал идсэн МАН-д 100 жилийн ой тэмдэглэх эрх байхгүй. Тэмдэглэх ёстой бол МАХН нь яруу алдараа тэмдэглэх ёстой. Гэтэл үхсэн арслан Н.Энхбаяр нь Хүрэлсүхийн салтаан дор гийнаж хэвтэв. Хүрэлсүх, Сү Батболд, Онгоншатар, Бадамжунай нарын хуйвалдагсад МАНамынхаа аппаратын бүрэлдэхүүнтэй хамт, АН, ХҮН-ээ хөлдөө чирээд Дэлхийгээс зайлж, Там руугаа тонил.
Zl zl corona mandtugai yaduural mandtugai sonirhol alga
Наадам цуцлах нь маш зөв. Дахиад наадах цаг ирнээ.
Оюун эрдэнэ ковидгүй зун, наадмаа хийнэ гэж баахан шуудхан, олон ажил хөдөлмөр, цаг, зардал мөнгийг хийлээ
Засгийн газар маш муу ажилснаас болж наадам цуцлагдаа