Эрүүл мэндийн яам, УОК-оос коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 9002 хүнд шинжилгээ хийхэд, 1510 хүнээс халдвар илэрч, Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт 131 962 болж нэмэгдлээ.
Батлагдсан тохиолдлын 752 нь Улаанбаатар хотод, 758 нь орон нутагт батлагдсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 18-93 насны есөн хүн энджээ. Мөн өнгөрсөн хугацаанд 1541 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 93 840 болсон байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!