Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 20-нд олгох талаар мэдээлсэн. Харин ХНХ-ын сайд А.Ариунзаяа хүүхдийн мөнгийг маргаашнаас буюу долдугаар сарын 9-нөөс олгохоор болсон талаар нүүр номоороо дамжуулан мэдээллээ.
Тэрбээр "Өчигдөр УИХ-ын нэгдсэн xуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан. Ковид19 цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн мөнгөний хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.
Мөн хэдийгээр баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан ч Бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр үлдээсэн. Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халвдар хамгааллаа сахин Наадмын амралтын өдрүүдийг ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна. Маргааш буюу 07 дугаар сарын 09-нд хүүхдийн мөнгө олгоно" гэж цахим хуудсандаа мэдээлжээ.








Margaash naas hvvhdiin mongiig olgoj ehleh ym uu?
Hvvhdin mung 50 k bolchihson um uu
Халамжий мөнгө өгнө биздээ бид тэр мөнгөөр амьдардаг улс шүү дээ 7сар 21 арай бишээ