Хэдхэн хоногийн өмнө эмнэлгийн үүдэнд очоод олон цаг тусламж авч чадалгүй харамсалтайгаар гудамжинд цэл залуухан 35 настай иргэн нас барсан. Түүний сүүлийн амьсгалаа хурааж байгаа зураг цахим орчинд тарснаар иргэд, эмнэлгийн байгууллага тэр дундаа иргэний амь насыг цаг алдалгүй авран хамгаалах ёстой Яаралтай Түргэн Тусламжийн төвийнхөнд хариуцлага тооцохыг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардсан байдаг. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын харъяанд үйл ажиллагаа явуулдаг НЭМГ-ын ЯТТ-ийн дарга С.Ариунболдыг үүрэгт ажлаас нь энэ сарын 5-ны өдрөөр тасалбар болгож чөлөөлсөн билээ.
Гэтэл ЯТТ-ийн дарга С.Ариунболд Хотын даргын гаргасан шийдвэрийг үл тоон ажилдаа дахин орохоор хөөцөлдөж байна. Түүнд хүний амь нас эрсдэх асуудал хамаагүй юм аа гэхэд Хотын даргын гаргасан шийдвэр хамаатай баймаар. Ариунболд хүний амины үнэтэй албан тушаалдаа шигдсээр буцаж очихоор дээгүүр танил талаараа хөөцөлдөж байна.
Одоо түүнийг ард түмэн халагдах тушаалаа аваад олон нийтээс уучлалт гуйж, Хотын даргын гаргасан шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байна.
Хотын дарга аа та энэ мэт наад захын эмчийн ёс зүй, удирдлага хүнд байж боломгүй үйлдэл гаргаж албан тушаал сандал суудалтайгаа ичгүүргүйгээр зууралддаг этгээдээс салах цаг болсон.
С.Ариунболд ард иргэд рүүгээ нулимж байгаа мэт үйлдэл гаргаж, хүний амь наснаас илүү даргын суудалдаа санаа зовж байгаа нь ЯТТ-ийн болон нийт ард иргэдийг бухимдуулаад байна.
Мөн өмнө нь түүнийг буяны компаниудтай үгсэн хуйвалдан шарил зөөх шинэ бизнесээ цэцэглүүлээд байгаа талаар албан ёсны хэвлэл, мэдээллээр цацагдаж байсан. Тэрээр хүний амь нас эрсэдхээс сэргийлж ажиллах биш, өөрийн ашиг сонирхлын үүднээс дахин албан тушаалаа хашихаар зэхэж байгааг хамт ажиллдаг нөхөд нь андахгүй.
С.Ариунболд халагдах тушаалтайгаа танилцаж амжилгүй даргын ажилдаа эргэн томилогдсон асуудал нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүнд суртал, ялзралыг бэлхэн харуулаад буй юм.








Улаан-чулуутын хогийн цэг рүү явж байгаа машин дээр ачиж өгөөд явуулчихаач наад тархины тураалаа.
Iim ys zuigui baij emch nar bas talingaa X2 geed bgaa yumdaa ichig ichig
Хаа сайгүй ажлын хариуцлага алдаж ажлаас халагдчихаад эргээд нөгөө хүнээ ажлаас халуулах гэж матдаг шүүхддэг тогцолцоог халах хэрэгтэй, төрийн албаны энэ завхаралаас бол улсын хөгжил уруулан доройтож бна, ажлын хариуцлага алддсан бол шууд шоронд хийдэг, эсвэл шүүхдэхгүй байх гэсэн заалт хэрэгтэй, нөгөө хэдэн тэнэг авлигач шүүгчид нь иргэний талд шийдвэрээ гаргадаг, нөгөөдүүл нь буцаж ажилд орж ирэхдээ эх орны дайнд яваад ялаад ирсэн баатар шиг орж ирээд дөоамталдаг.
balai pizda ve
20 garan jil 103iin togoond chanagdsan daa...Eznii alba eeljtei xaany alba xalaatai gej