Баянбүрдийн тойрог орчмын авто замыг 5 хоног хаана

Админ
2021/07/14

"Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг энэ сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хийхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан Баянбүрдийн тойрог орчмын авто замыг тав хоногийн хугацаанд хааж байгаа аж. 

 Иймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид Баянбүрдийн тойргоос бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.150
    2021/07/15

    Баянбүрдийн тойрог дээр байгаа Чингэлтэй дүүргийн эмблем гэх мушгирсан төмрийг зайлуулж ердийн 4 замын уулзвар болгох хэрэгтэй тэр төмрөөс болж уг уулзвар эр зоригийн уулзвар болсон шүү ядахдаа уг уулзварт зүүн талаас ирж байгаа тээврийн хэрэгсэлд ямарч гэрлэн дохио байхгүй учир урдаас хойш, хойноос урагш явж байгаа тээврийн хэрэгсэлд зүүнээс баруун чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэл дайрч орж ирж хөдөлгөөнийг эмх замбараагүй болгодог түгжрэл үүсгэдэг тэр мушгирсан төмөр заавал байх ёстой юм бол уулзварын голоос зайлуулж хажуу талруу нь зөөх хэрэгтэй тийм зай хангалттай бий

    Хариулах