Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга ТАМИРЧДЫН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Админ
2021/07/14

Олимпийн наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. "Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долоодугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана.

Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад олимпийн бэлтгэлээ базааж байгаа билээ. Дашрамд дахин сануулахад:

 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ
Эмэгтэй
-48кг жинд МУГТ М.Уранцэцэг
-52кг жинд ОУХМ Л.Сосорбарам
-57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа
-63кг жинд ОУХМ Б.Ганхайч
-78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг
Эрэгтэй
-60кг жинд МУГТ Д.Амартүвшин
-66кг жинд ОУХМ Ё.Басхүү
-73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар
-81кг жинд Саиед Моллай
-90кг жинд ОУХМ Г.Алтанбагана
-100кг жинд МУГТ Л.Отгонбаатар
+100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр нарын тамирчид барилдах бол Шүүгчээр /IJF/ Олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг оролцоно. Мөн холимог багийн тэмцээнд өрсөлдөнө. Дээр нь Токиогийн олимпод оролцох Монголын шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин МУГТ Ө.Дүүрэнбаяр сонгогдсон билээ.


Тэгвэл Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч МУГТ Х.Баттулга үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн явцтай танилцаж олимпод зодоглох тамирчдад амжилт хүслээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.112
    2021/07/14

    Анхнаасаа энийгээ л хийгээд явж бсан бол ард түмнийхээ хүндлэлтэйгээ бх блаа. Даанч шунал

    Хариулах
  • 202.126.89.25
    2021/07/14

    Sain bna duu nartaa amjilt husie

    Хариулах