Энэ удаагийн олимпийн наадамд Монголын таван шүүгч ажиллахаар сонгогдсон нь шинэ дээд амжилт. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, хүндийг өргөлтийн Л.Одгэрэл, байт харвааны Э.Саруул, боксын шүүгч О.Мандахбаяр, Т.Цогтгэрэл нар юм. 

Жүдогийн Т.Энхцэцэгийн хувьд олимпийн наадмын финалыг дэнсэлсэн Монголын анхны эмэгтэй шүүгч болсон билээ.