"Токио-2020" олимпийн эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаанд манай бөх Х.Болортуяа Энэтхэгийн Сонам Снамтай барилдахаар учраа таарсан. Х.Болортуяа эхний үед дэвжээнээс гарч 2 оноо алдсан ч хоёрдугаар үеийн төсгөлд Х.Болортуяа хамж хөлд ороод ард нь гарч 2 оноо авч, тэнцүүлсэн. Улмаар сүүлд авсан оноогоор манай бөх дараагийн шатанд шалгарсан.
Х.Болортуяа дараагийн шатанд Болгарын Тайбе Мустафа Юсеинтэй барилдсан. Тайбе бол 2018 оны дэлхийн аварга. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Мөн Европын хошой аварга. Европын наадмын хүрэл медальтай тамирчин юм.
Харамсалтай нь Х.Болортуяа 0-0 гэсэн харьцаатай ялагдлаа. Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайтай барилдана. Хэрэв түүнийг ялсан тохиолдолд Х.Болортуяад боломж гарч, маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!