57 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул 1/8 барилдаанд Францын Матилде Ривьерийг 7:5-аар ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа "Рио-2016" олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, эзэн орны Рисако Кавайд оноогоор цэвэр 0:7-гоор ялагдав.
Япон бүсгүй үдээс хойш хагас шигшээд олимпийн аварга АНУ-ын Хелен Марулисыг ялсан тохиолдолд Б.Хонгорзулд маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирнэ.



БӨХӨӨ бүү муулаарай. ЯЛДАГДАЛД хамгийн буруутай нь дасгалжуулагч нар шүү. сАЙН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ БОЛ ЯПОН БӨХ ШИГ Л ЯЛЖ БАРИЛДАНА.