Өнөөдөр хуваарийн дагуу олимпийн дэвжээнд гарсан чөлөөтийн хоёр бөх эхний даваандаа дэлхийн аварга цолтой япон бөхчүүдэд ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон Т.Тулгын өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 оны Ази тивийн аварга Японы Такуто Отогуро байв.
Барилдаан дөнгөж эхлэнгүүт япон бөх манай хүний ард нь гарч, хоёр оноо салгав. Тулга сугадсан барьцнаас тонгорох мэх хийхийг оролдсон ч дутуудсан.
Харин хоёрдугаар үед өрсөлдөгч нь дахин хоёр удаа ард гарч, оноо түүснээр 6:0-ээр тэргүүлж эхлэв. Барилдааны төгсгөлд манай хүн дайрч өрсөлдөгчөө хоёр удаа дэвжээнээс гарган оноо авснаар эцсийн дүндээ 6:2-оор ялагдлаа. Түүнчлэн 50 кг-д зодоглосон Ц.Намуунцэцэг дэлхийн хошой аварга, энэ олимпод зөвхөн түрүүлэх зорилготой ирсэн Юүи Сусакид 10:0-ээр дийлдлээ.








манай бөхчүүдэд бэлтгэл,су
Аварга болж чаддаггуй юм уу?! Монголд бех шиг хегжсен спорт угуй биздээ.
Орхон шиг тэсрээд гараад ирдэг бол...
МОНГОЛД мэргэжлийн дасгалжуулагч л үгүйлэгдэж байна. Жаахан амжилт гаргасан тамирчдаар дасгалжуулагч тавьж, олимп, дэлхийд хүчтэй өрсөлдөх тамирчдыг бэлтгэж болохгүй юм байна. ТАМИРЧДАА муу хэлэх хэрэг алга. ТЭД багш нарынхаа заасан, бэлдсэнээр л хүчээ үзэж байна. ОДОО дасгалжуулагч нарт анхаарлаа хандуулаач. Ямар ч онолгүй, хар ухаанаар дэлхийд өрсөлдөх тамирчин бэлтгэж болохгүй. МЭДЭЭЖ тамирчин байсан дасгалжуулагч нар монголд эчнээ, эсвэл бүртгүүлж яваад диплом авсан мэргэжлийн дасгалжуулагч гэж өөрсдийгөө өмөөрөх байх. ӨМӨӨРӨХ хэрэг алга. ОДОО гаднаас мэргэжлийн хүнээр л дасгалжуулагч бэлдүүлэе
Дийлэхгүй юм чинь яалтай билээ.бид нар япон , солонгос, нарыг цагаан будааны юу гэдэг билээ мах иддэг гээд энэ улсуудын тамирчидийг дийлэхгүй бна яалтай билээх адилхан бэлтгэл хийж байгаа юундаа бна.өөрийнхөө харамсалийг бичлээ уучилаарай
Эмчээсээ эхлээд явах ёстой улс нь үлдэж газар орон үзэх сонирхолтой зарим нэг ач холбогдолгүй улсууд явсан юм биш байгаадаа