Өнгөрөгч тав дахь өдөр Туул голд сэлж байсан иргэн /2021.08.06/ хортой могойд хатгуулж нас баржээ.

Тухайн иргэн ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах Маршалын гүүрний орчимд усанд сэлжээ. Тухайн үед иргэн могойд хатгуулсанаа  мэдээгүй бөгөөд өрөөсөн гар нь хавдсан учир ГССҮТ-д хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа гараа тайруулсан боловч хор бүх биеэр нь тархсан байсан учир тэрээр хордлогыг даалгүй нас барсан байна. 

ЦЕГ: Цагдаагийн байгууллагад ГССҮТ-ийн гар сарвууны тасгаас /2021.08.06/ өдөр 19:27 минутад могойд хатгуулсан иргэн нас барсан гэдэг дуудлага ирсэн. Амь хохирогч 40 настай "Б" нь энэ сарын 02-ны өдөр зүүн гарын шуу хэсгээр могойд хатгуулж, ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд уг хэргийг ХУД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.


АНХААРУУЛГА: Богд уулнаас сүүлийн үед хортой могой бууж, хотын орчимд үзэгдэх болсон тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.