Хөвсгөл аймгийн цол олгох барилдаан өнөөдөр эхэлж байгаа аж. Уг барилдаанд улсын цолтой бөх барилдуулахгүй байх шийдвэрийг тус аймгийн Засаг дарга гаргажээ. Гэвч уг шийдвэр нь цуцлагдаж, Улсын арслан Ц.Содномдорж болон түүний дагуулж ирсэн улсын цолтой бөхчүүд болон ирж бүртгүүлээгүй улсын цолтой бөхчүүдийг бүртгэсэн байна.
Үүнийг Улсын харцага Г.Ганхуяг эсэргүүцэж “Аймгийн цол олгох барилдаанд Улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй байх шийдвэр гаргасан байсан. Угаасаа улсын цолтой бөхчүүд энэ барилдаанд барилдлаа гээд ганц шар зураас нэмэгдэхгүй. Ямар цолон дээр ямар цол нэмэх юм бэ. Тэрний оронд бөхийн төлөө зүтгэж байгаа залуу бөхчүүдээ дэмжмээр байна шүү дээ.
Найраагаа болимоор байна. Би хоёр хүүтэй. Улсын цолтой бөх болоосой гэж мөрөөддөг. Гэхдээ би улсын наадамд барилдуулахын тулд хүүгээ биш мөнгө бэлдэх хэрэгтэй болчихоод байна. Ний нуугүй хэлэхэд, энэ барилдаанд барилдахаар ирсэн хоёр бөх 200 сая төгрөгтэй ирсэн байна. Барилдаан эхлээгүй байхад үзүүр, түрүүний бөх тодорчихсон байна. Тэднийг дээш нь гаргах бөхчүүд ч тодорхой болчихсон байна" гэв.








Энэ псда өөрөө авч чадахгүй болчоод ингээд нохойтоод бна уу
Хайран сайхан үнлэсний бөх!!!! мөнгөний бузар болчихлоо
Ийммэл үндэсний спортшүүдэ э.тэгчихээ
zailaa muu vheeriin bohchvvd ongo mongonii nohoi
zov2