Баян-Өлгий аймаг энэ сарын 15-наас эхлэн 10 хоног хөл хорио тогтоохоор болжээ. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Коронавируст халдвар ингэж их тархсны гол шалтгаан нь хурим найр, аялал зугаалгатай холбоотой гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Тиймээс Аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ.
Тодруулбал наймдугаар сарын 15-25-ны хооронд 10 хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналаа АОК-т танилцуулна.
Энэ хугацаанд аймгийн хэмжээнд сум хоорондын хөдөлгөөнийг зогсоохгүй, гарах хөдөлгөөнийг хаахгүй. Харин үйлчилгээний төвүүд болох барааны зах, дэлгүүрүүд болон ресторан, хоолны газруудыг хязгаарлаж, зөвхөн хүнсний захыг цагийн хязгаартайгаар ажиллуулах тухай танилцуулна" гэв.








Hol horih ni zuitei garah hodolgooniig bs haaval deer bh daa
Herggvi hol horio balaa ym
Ямар ч хэрэггүй хөл хорио байна. Аялагчид өвчин тараагаад байгаа биш. Өөрсдөө дотроо алдсанаас тарж байгаа.