2021-2022 оны хичээлийн жилд 4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн 9 дүгээр сарын 1-ээс танхимын сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна. Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болно. Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд 3 сар хэрэглэх байдлаар бэлтгүүлнэ.

Цэцэрлэгт явах хүүхдүүд эхний гурван сард дараах зүйлсийг бэлдэнэ.