Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай мэдээлэл хийж байна. Тус албанаас өнгөрсөн долоо хоногт мэдээлэгдсэн их хэмжээний хар тамхи шуудан илгээмжээр дамжуулан оруулж ирсэн хэргийн талаар мэдээлэл өглөө. 

Эхний хагас жилийн байдлаар хар тамхины 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хураан авсан бодисын хэмжээ 2 дахин өсчээ. 

- 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн улсаас Монгол улсын хилээр 989 гр хар тамхи хууль бусаар хилээр нэврүүлсэн цагдаагийн байгууллага илрүүлсэн. Энэ хэрэгт  Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б болон Баянзүрх дүүрэгт оршин суудаг Э нарыг холбогдуулан шалгаж байна. Өнөөдөр иргэн Э-г хойшлуулашгүй ажиллагаа явуулж,  таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн иргэн нь  2010 онд Хонконг улсад хар тамхины хэргээр 10 жилийн ял эдэлж байгаад 2020 онд ирсэн.  

Цагдаагийн байгууллага Интерполтой хамтран гадаад улсаад манай улс руу илгээсэн этгээдийг олж тогтоохоор хамтран ажиллаж байна. 

Энэхүү гэмт хэрэгт 5-12 жилийн ялаар хуулийн хариуцлагатай гэлээ.