Таван жилийн өмнө буюу 2016 онд ашиглалтад орсон нийслэлийн ерөнхий боловсролын 136 дугаар бага сургуулийг татан буулгаж, 148-р сургуультай нэгтгэхээр нийслэлийн Боловсролын газраас ажлын хэсэг гарсан. Тус сургуулийг татан буулгах саналыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнгөрсөн долоодугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн. Санаачлагч нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “Суман гүн” ХХК-ийн эзэн Б.Сүхбаатар гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодрууллаа.
Б.Сүхбаатар:
- 136 дугаар сургууль, 210 дугаар цэцэрлэг бол цогцолбор барилга. Би сургууль, цэцэрлэг баригдахаас эхлээд миний бие оролцсон. Энэ сургууль, цэцэрлэгээс холгүй 148 дугаар сургууль энэ жил ашиглалтад орсон. Энэ сургууль нэг ээлжиндээ 640 хүүхдийн хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл тухайн хэсгийн хүүхдүүдийг ЕБС-д бүрэн хамруулах боломжтой болсон. Тиймээс 136 дугаар сургуулийг цэцэрлэг болгохоор төлөвлөсөн. Одоогоор 210 дугаар цэцэрлэгт 250 гаруй хүүхэд явж байна. Хэрвээ 136 дугаар сургууль цэцэрлэгийг болчихвол дахин 200 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж байгаа юм. Үүнд хэн нэгэн хүүхдийн эрх ашиг хохирох асуудал гарахгүй. Багш ажилчид нь 148 дугаар сургууль руугаа шилжчих болохоор ажлын байр хорогдохгүй гэлээ.
Surguuliig tatan buulgaj negtgeh ni zow. Ene surguuliin zahiral duraaraa huniig ajlaas haldag, hamaatan sadnaa ajilluuldag daam garchihsan haritsaanii soylgui buduuleg hun bdgiig medne.
Heterhi neg taliig barisan medeelel baiga surguli tsetserleg n baih baih bairandaa baigaad baij bolsii hewendee baigaad baij boldoggvil ym bhdaa
Манай хүүхэд энэ сургуульд явдаг үнэхээр сайн сургалтын орчин бүрдсэн сайхан сургууль яагаад татан буулгаж байгааг ойлгохгүй бна
Сургууль юу өгч юугаар дэмжлэг үзүүлээд хөгжсөнгүй вэ? Тэгээд ч та энэ сургуулийг барьж байгуулах санал гаргаагүй байх шүү.