11 жилийн турш үхэл амьдралтай тэмцэлдэж байгаа ээж хүү 2 эмчилгээ хийлгэхийн тулд гар урлалын бүтээгдэхүүнээ худалдаж зардлаа босгохоор аян эхлүүлээд байна. Утас: 88808917. Хандивын данс Хаан банк: 5024496334 /Төмөрчөдөр/
- Б.Төмөрчөдөр бол тархины гэмтэлтэй хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тул гар урлал хийдэг багш хүн. Түүний хүү Ж.Энэрэлбат 11 настай бөгөөд төрөх үедээ багажаар татуулснаас тархиндаа гэмтэл авч, дөрвөн мөчний саажилт, уналт таталттай болжээ. Тэрбээр 2019 онд хүүгээ Хөх хотод эмчлүүлсэн ч 2020 оны сүүлээс Ж.Энэрэлбат хүүгийн уналт нь эрс нэмэгдэж, өнчин тархи нь дахь гэмтэл нь томорсон байна.
Одоо хүүд БНСУ-д очиж, шинжилгээнд орж, хагалгаа хийх боломж л үлджээ. Тиймээс Б.Төмөрчөдөр гоёл чимэглэл, шигтгээ наамлуудыг төрөл төрлөөр нь хийж борлуулжээ. Түүнчлэн ванны бөмбөлөг, давс, үнэрт лаа хүртэл хийдэг аж.
-Үр минь өөдөөс хараад инээгээд сууж байхад надад буцах байхгүй. Уйлж гуниглаж суулгүйгээр өөрийнхөө хийж чадах бүхнийг хийнэ. Тулаад ирсэн юмыг туулахаар өөр зам алга. Хүүг минь ийм болгосон эмч нарт гомдож байна. Орхиод явсан эцэгт нь гомдож байна. Бүх зүйлд гомдож байна.
Яагаад би хүүгээ хүн болгох гээд зүтгэдэг юм бэ гэвэл, тэрэнд минь ямар ч буруу байхгүй шүү дээ. Хүү минь хэн нэгний алдаанаас болоод бүхэл бүтэн амьдралаараа хохирсон. Төрсөн эцэгтээ хүртэл гологдож, энэ их өвдөлтийг бүхэл бүтэн 11 жил мэдрээд, явж байна. Би хүүгийн чихэнд "Миний хүү ээжийнхээ хажуунаас битгий холдоорой, ээж нь чамайг байхгүй бол юу ч хийж чадахгүй" гэж өдөр болгон шивнэдэг байсан болохоор тэр минь өдийг хүртэл тэссэн байх. Ээжийнхээ дэргэд байх ёстой гэдгээ сэтгэлээрээ ойлгодог байх гэлээ.
Тэрбээр хүүгийнхээ эмчилгээний зардлыг босгохын тулд Приус-30 маркийн машинаа сугалаанд оролцуулахаар шийджээ. Ингэхдээ өөрийнхөө хийсэн гоёл, чимэглэл болон бэлэг дурсгал, ванны бөмбөлөг, давс, үнэрт лаануудаа оролцуулж 300 хүнийг азтанаар шалгаруулж, супер нэг азтандаа машинаа өгөхөөр болсон байна.
Түүний цахим хаяг: https://www.facebook.com/byamb...













hurdan edgeerei☺☺
hurdan edgeerei
Хурдан эдгээрэй
ard tumen mini hiisen buteeluudiig ni hudaldan avch sain uilsed negdeerei mongolchuud evtei baihdaa huchtei shu
олон сайхан сэтгэлтэнгүүд туслаасай гэж хүсэж байна эрүүл энх ерөөе багач болов туслахыг хичээнээ