“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдаа ийнхүү хүлээн авч уулзан баяр хүргэж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд МУ-ын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан бол УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогчид Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт 3 өрөө орон сууц бэлэглэлээ.

Түүнчлэн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдадаа тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж, үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер” "Ханбогд кашмер "компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгчээ.

Тамирчдаа их спорт, олимпын тавцанд амжилт гаргахад Хонгор нутгийнхан цаашид нэгдэн дэмжин туслахаа илэрхийлсэн байна.