Эрүүл мэндийн яамнаас коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунг эхэлсэн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр  ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр:

Коронавирусний эсрэг үйлчилгээтэй өөр өөр вакциныг хольж хийх талаар судалгаа хийгдэж байна. Гэхдээ одоогоор вакцин үйлдвэрч нараас хольж хийх зөвлөмж ирээгүй. Өнөөдрийн байдлаар Астразенека вакцины нөөц тодорхой хэмжээнд байна. Хэдийгээр ДЭМБ-аас нэмэлт тун хийх зөвлөмж өгөөгүй ч судалагаагаар дельта хувилбарын дараагийн давалгаа үүсэж байгаа тул тэргүүн эгнээн ажиллаж байгаа албан хаагчдынхаа дархлалын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор хийж эхэлсэн.  

Нэмэлт тун хийлгэсэн үед ч халдвар эрсдэлтэй эсрэг биеийн түвшин өснө. Өөрөөр хэлбэл хамгаалах хариу урвалын чадавхи нь нэмэгдэнэ гэсэн үг. Хэрвээ халдвар авбал маш хөнгөн тусна.