Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу өнөөдрийн байдлаар 300 орчим байршлыг чөлөөлсөн, тохижилт хийх шаардлагатай газруудад нь холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байсан. 

Өнөөдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Голден парк хотхоны хойд талд байрлах #нийтийн_эдэлбэр_газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж буй 43 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж байна. Уг ажлыг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/308, А/309 дүгээр захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байна. 

Тус гараашуудыг чөлөөлснөөр 2 эгнээ авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, авто зогсоол бүхий бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.