Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэлсэн. Шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ. Монголын түүх хичээлийг 1696 шалгуулагч сонгосон ч 1258 нь шалгалтад орсон байна. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байжээ. 

Хамгийн өндөр буюу 92 оноо авсан 6 шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид байна. Харин Нийслэлийн сурагчдын хамгийн өндөр оноо нь 85 байна. 

ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой. 15:30 цаг орчимд Англи хэлний шалгалтын дүн гарч эхэлнэ хэмээн Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.