ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:
- Коронавирусний шинж тэмдэг зарим хүнд удаан үргэлжилж байна. Тухайлбал, КОВИД-оор өвчлөөд эдгэрсний дараа 4-7 сар, заримд нь нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байна. Хамгийн түгээмэл илэрч буй шинж тэмдэг нь ядарч сульдах, толгой өвдөх, анхаарал сулрах, үс унах, ялимгүй зовлонт байдал үүсэх, нойргүйдэх гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрч байгаа. Нийтдээ 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байгаа юм. Тиймээс аль болох халдварт өртөхгүй байхыг зөвлөж байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!