#Шууд: Төв аймгийн Лүн суманд үер бууж замын зорчих хэсэг урсаад байна...
Төв аймгийн Лүн сумын ТЦХ-ны ахлах зохицуулагч н.Мөнх-Учрал:
- Энэ сарын 21-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт их хэмжээний аадар бороо орсны улмаас Булган-Дашинчилэн чиглэлийн А27 зам дээр үеийн ус бууж, замын зорчих хэсгийн 50 хувь нь усанд идэгдэж, замын тэмдэг тэмдэглэгээ үерт урссан.
Үүнтэй холбогдуулан Лүн сумын замын цагдаагийн газрын зохицуулагчид ирж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалж, Хөвчийн зам ХХК-тай хамтран ажиллаж байна. Одоогоор зорчих хэсгийг нээсэн. Замын барилгын ажил 70-80 хувьтай байна.
Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороотой байх цаг агаарын урьдчилсан мэдээтэй байна. Тиймээс хөдөө орон нутгийн замаар зорчихдоо хурдаа тохируулж, нөхцөл байдлаа мэдэрч, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Ялангуяа бороо ус ихтэй үед шөнийн цагаар зорчих хэсэг гэрлийн гялбаанд ордог учраас аль болох шөнө оройн цагаар аль болох татгалзахыг анхааруулж байна.

"Хөвчийн Зам" ХХК-ийн инженер н.Цамба:
-2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд их хэмжээний бороо орсны улмаас Булган-Дашинчилэн чиглэлийн зам хучилт нь далантайгаа сэтэрсэн. Одоогийн байдлаар сэтэрсэн хэсэгт дүүргэлт хийгээд, зорчих хэсгээ нээгээд байна. Мөн энэ замд 10 гаруй хэсэгт хөвөө урссан. Урссан хөвөө засварлаж байна.
- Энэ чиглэлд зорчиж байгаа жолооч нарт анхааруулж хэлэхэд ажил хийж байгаа нөхцөлд тэвчээртэй, хүлээцтэй байхын анхааруулж байна. Учир нь засварын ажилтай холбогдуулан зорчих хэсгийг 5-10 минут хязгаарлаж байна. Манай компани энэ замыг хариуцаад 3 жил болж байна. хариуцаж авснаас хойш хөдөлгөөн хаасан нөхцөл байдал үүсээгүй. Өнгөрсөн жил хөвөө урссан. Тухайн үед яаралтай арга хэмжээ авч ажилласан.
-Зам засварын ажил яг тэдийд дуусгана гэж хэлэх боломжгүй байна. Бид аль болох хурдан, шуурхай ажиллахыг хичээж, өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэхдээ ойрын хугацаанд дахин усархаг бороо орохыг анхааруулж байна. Энэ нь засварын ажилд нөлөөлөх эрсдэлтэй.
ЗАМын хөвөө урсаж засаж байна. Гэтэл УЛААБААТАР хотын ОРБИТ, найрамдал чиглэлийн авто замд ийм хөвөө ч байхгүй. ШАР УС,борооны усны эрхшээлд нийтийн авто зам энэ чиглэлд бүрэн утгаараа эвдэрч байна. ХОТын ТОМ ТОМ дарга нар ЗАВ гаргаад ирж нийтийн эзэмшлийн энэ замыг хараач. ЖААХАН суудлаасаа өндийгөөч.