Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын " Монголын Таеквондо Хөгжлийн Төв" клубын дасгалжуулагч, ОУХМ С.Ганхишиг багшид төрийн дээд шагнал "Алтан гадас" одонг МТХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Онон гардууллаа.
2012 оноос жил бүр Хөтөл хотдоо Монголын олимпийн таeквондогийн их наадмыг тус спортын олон төрлүүдээр зохион байгуулснаар таeквондогийн тамирчдын хүсэн хүлээдэг, оролцох дуртай тэмцээнүүдийн нэг нь болж чадсан.
С.Ганхишиг багшийн удирдсан баг, тамирчид нь 2012, 2013 онуудад дэлхийн их наадамд оролцон алт, мөнгөн цомуудыг эх орондоо авчирсан ба дотоодын болон олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай тулалдан бахдам амжилтуудыг гаргасан юм.
Түүний шавь нараас Оюутны Дэлхийн аварга 3 алт, 2 мөнгөн медальтан, олон улсын тэмцээнээс 65 медаль, Монгол улсын шүүгч 6, дасгалжуулагч багш 8, ОУХМ 12, Спортын мастер 10, Спортын дэд мастер 12, Дэлхийн таеквондогийн холбооны хар бүс, зэрэг дантай 74 тамирчин төрөн гарчээ.
Мөн шавь нараас Улаанбаатар хот төдийгүй олон улсад салбар клубуудээ нээж олон хүүхэд, залуучуудад энэхүү спортыг сурталчилан таниулж, өв тэгш Монгол хүнийг бэлтгэхийн төлөө ажилласаар байна.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!