Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Токио 2020 олимпын медальтнуудад Гавьяат болон Хөдөлмөрийн баатар цол олгох арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдах талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлсэн.
Гэвч уг арга хэмжээ хойшилжээ. Яг хэдийд зохион байгуулагдах нь одоогоор тодорхойгүй байна.
Уг нь өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдыг хүлээн авч, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон мөнгөн медалийн эзэн болсон Саиед Моллайд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгоод 12:30 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх тамирчдыг хүлээн авч уулзан, нэг удаагийн урамшуулал болон орон сууц өгөхөөр товлосон байсан юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!