Өмнөд хилээс хойд хил хүртэл хөндлөн гүйж яваа хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байна.
Эмэгтэй хүнд, эх хүнд баймгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж энэ урт замыг туулж яваа түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гэр бүлийнхэн нь зорин очиж уулзсан байна.
Энэ үеэр түүний хүү Р.Мөнххүрэл нь 24 хоногийн өмнө уртын аянд мордсон ижийтэйгээ ирж уулзсан байна. Хэсэг хором ч гэлээ ээжийнхээ халуун гараас атгаад гүйх хүүд хэзээ ч мартагдахгүй нандин агшинг бүтээсэн биз ээ.
Ээжийнх нь хүрэх газар хол учир хүүгээ үнэрлээд зорилгоо биелүүлэхээр гүйлтээ үргэлжлүүлэн цааш явлаа. Эх орны өмнө тангараг өргөсөн хилчин бүхэн ард чинь байгааг санаж, хичээгээрэй хилчин бүсгүй минь.
Т.Рэнцэнбадам өчигдрийн байдлаар /23 дахь өдрийн гүйлт/ 590км-ээ туулаад байгаа билээ.
Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба
aril
estoil erchvvd bid naraas ilvv zorigtoi daichin bvsgvi yumaa.amjilt hvsie.
uilchlaa ntr, hahaha, unen ineedtei, dainaas iree yu ene huuhen, daind yavah geed bgaam u ene ajuma, yu giiguuleh geed heniig duuraigaad, yu goridood guigeed bgaan whahaha
Ёооё бүр нулимс гарчихлаа. Ямар гоё мэдрэмж байсан бол .. ээж хүү хоёрын хэзээ ч мартагдахгүй дурсамж. Амжилт хүсье
Эвий минь дээ үзээд нулимс гарчихлаа үнэхээр тэвчээр юмаа
ёооё уйлчлаа ❤️❤️