Хөвсгөл, Өмнөговь аймгуудад өчигдөр дарааллан газар хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 36 км-т, 08.25-ны өдрийн 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:58 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

 Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т,  08.25-ны өдрийн 18:11 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 18:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй аж. 

Түүнчлэн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т,  08.25-ны өдрийн 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:00 цагт ООГХ-ээс хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.