“Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж буюу бидний нэрлэж заншсанаар Андлалын хөшөөг нурааж эхэлсэн байна. 

Хэнтий аймгийн Батноров суманд босгосон тус барималын зохиомжийг уран бүтээлч  Д.Эрдэмбилэг агсан гаргасан ч талийгаачийн ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн хүсэлт гаргажээ. Ингэхдээ төсвийг хохиролгүй болгоно гэдгийг БОАЖ-наас мэдээлж байсан билээ.  БОАЖЯ өнөөдөр 15:00 цагт энэ талаар мэдээлэл хийхээр болсон байна.