Уур амьсгалын дулаарал манай оронд дэлхийн дунджаас 3 дахин хурдтай явагдаж байна

Б.Ариунзаяа
2021/08/26

Монгол оронд уур амьсгалын дулаарал маш эрчтэй буюу дэлхийн дунджаас 3 дахин хурдтай явагдаж байгаа аж.

Дэлхийн агаарын дундаж температур сүүлийн 120 жилд 0,84 градусаар ихэссэн бол манай оронд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2,25 градусаар дулаарч, үүнтэй холбоотойгоор Монгол орны хур тунадасны хэмжээ ч өнгөрсөн 70 жилд 7,3 хувиар багасжээ.
Хур тунадас нь дулааны улиралд 90 орчим, өвлийн улиралд 10 орчим хувь байсан хэв маяг нь сүүлийн 40-50 жилд өөрчлөгдөн, өвөл ордог хур тунадасны хэмжээ ихэсэж, дулааны улиралд орох нь багасав.

Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж олширч байгаа бөгөөд сүүлийн 15-20 жилд ган, зудын давтамж ойртож, үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл нь ч нэмэгдсээр байна.

Эх сурвалж:  Экологийн Цагдаагийн Алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна