Элсэлтийн Ерөнхий шалгалт улс орон даяар энэ сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг шалгалтад хугацаат цэргийн албан хаагч оролцож, МУИС-д элсэн суралцахаар болжээ.
Тодруулбал, Хилийн 0132 дугаар ангийн дугаар салбарт хугацаат цэргийн алба хааж буй ахлах байлдагч Баттөмөрийн Чинбат элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн оролцжээ.
Улмаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд Прогамм хангамжийн мэргэжлээр суралцах батламжаа гардан авсан байна.

Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба








Bayar hurgeyee