ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийснийг товчлон хүргэж байна. 

-------------------------------------------------------------------------------------

  • -          Манай улсад коронавирусний давлагаа 6 сард өсөж, 7 дугаар сард буурсан ч 8 дугаар сараас эхлэн нэмэгдсээр байна. 9 дүгээр сарын 20 гэхэд оргил үедээ хүрэх магадлалтай.
  • -          Манай улсад батлагдаж байгаа тохиолдлуудын 72,5 хувь нь орон нутагт, 27,5 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна.
  • -          Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт өвчлөлийн түвшин өндөр байна.  Цаашид Дархан- Уул, Дорнод, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Увс аймгуудад халдвар нэмэгдэх хандлагатай байна.
  • -          Орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь 30 дээш, зарим өдрүүдэд 40 дээш хувьтай байна.
  • -          8 дугаар сарын 21-ний байдлаар нийт батлагдсан тохиолдлын 34,7 хувь нь дельта хувилбар байна.
  • -          Толгой өвдөх, ядрах, сульдах, хамар битүүрэх, нусгайрах,  ханиалгах, хоолой хөндрүүлэх шинж тэмдэг зонхилон илэрч байна.
  • -          Улаанбаатар хотод ирэх 14 хоногт өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо 600 дээш гаргах магадлалтай.
  • -          Вакцины нөлөө 17,5 хувиар буурвал 9 дүгээр сарын 20-ны үед өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо 1600-2500, 25 хувиар буурвал  өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2500-3500  дээш гарна гэх тооцооллыг гаргасан.
  • -          Батлагдсан тохиолдлуудын 71,5 хувь нь гэр бүлийн гишүүдээс, 10,3 хувь нь ажил албан байгууллага дээрээсээ халдвар авсан байна. /5410 хүнээс авсан судалгаа/