ЭМЯ-наас коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн талаар мэдээлэл хийж байна. ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Бумдэлгэрийн  танилцуулж байгаагаар вакцин хийснээс хойш 60 дахь эсрэг биеийн титр багасжээ. 

Тодруулбал Астразенека вакцины бүрэн тунтай иргэн вакцин хийлгэснээр хойш 87 дахь өдөр эсрэг биеийн титр нь 22.11 болж буурчээ. Улмаар нэмэлт тунгаар Пфайзер вакцин хийлгэхэд 14 хоногийн дараа эсрэг биеийн титр 554.73 болж огцом өссөн байна. 


Түүнчлэн веросел вакцины бүрэн тунтай иргэн вакцин хийлгэснээс хойш 93 дахь өдөр эсрэг биеийн титр нь 21,32 болж  буурчээ. Нэмэлтээр Пфайзер вакцин хийлгэхэд 14 хоногийн дараа эсрэг биеийн титр 339 болж нэмэгдсэн байна. 

Судалгаагаар вакцины гурав дахь тун эсрэг биеийн титрийг сэдээж, нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон тул  ЭМЯ-наас 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 55 дээш иргэд болон боловсролын салбарын багш ажилчид, хариу арга хэмжээнд оролцож байгаа нийт 450 мянган хүнд нэмэлт вакциныг хийхээр болсон байна. Ингэхдээ тухайн иргэн файзер, синофарм вакцинаас сонголтоороо хийлгэх аж.