Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2740 тохиолдол илэрч, 6 хүн нас барсан байна. 

Батлагдсан тохиолдлуудын 527 нь Улаанбаатарт, 2213 нь хөдөө орон нутагт илэрлээ. Өнөөдрийн байдлаар 8633 иргэн хөнгөн, 4041 иргэн хүндэвтэр, 1025 иргэн хүнд байгаагаас 195 хүн маш хүнд байна. 

Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ховд аймагт гэхэд л 492 тохиолдол илэрсэн бол Дорноговь аймагт 255, Баянхонгор 163, Дархан-Уул аймагт 126 тохиолдол бүртгэгджээ. Энэ өдөр 2287 хүн эдгэрсэн байна.