Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг, Тэрхийн цагаан нуурын эрэгт компанийн есөн ажилтан зугаалж явснаас гурван иргэн нуурын усанд живж, амь насаа алджээ.

Ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 188 км зам туулан 19:46 цагт очиход 50 настай, эмэгтэй, 43 настай, эрэгтэй нарын цогцсыг иргэд гаргасан байв. 

Аврагчид 45 настай эмэгтэйн цогцсыг нуурын эргээс 50 метр, гурван метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар