Энэ сарын нэгний өдөр буюу 2021 оны 09 дугаар сарын 01-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын төмөр замын 146 дугаар километрт ачааны 3408 дугаар галт тэрэг явах үед мал дайруулжээ.
Хариулгагүй орхисон найман тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагджээ.
Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэдэг. Жижиг тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1000 метр газрыг туулж байж зогсдог.
Тиймээс малчид та бүхэн өөрийн эд хөрөнгөө хамгаалж малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.











hohiroh ni ch yu yum be.hairan mal.ymarch huni muud durtai yum.uils chini butehgui shuu.amnaasaa garah hiigee anhaarch sur
ХОХЬ НЬ