Гэр бүлийнхээ хамт аялаж байсан долоон настай хүүхэд сураггүй болсон байна. 

Тодруулбал Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан 1 дүгээр багийн “Хамрын амны-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 48 км, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т/ 09.05-ны өдрийн 12:00 цагийн орчим 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аялалаар явж байгаад сураггүй болжээ. 

Энэ тухай мэдээллийг 09.05-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас иргэн Б/7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.  

Улмаар тухайн өдрийн 22:28 цагт тус сумын Баянхайрхан 1 дүгээр багийн “Хэрцийн-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/-аас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгчээ.