Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 6-ны өдрийн байдлаар томоохон гол мөрнүүдийн усны түвшин нэмэгджээ.
Тодруулбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгджээ. Мөн Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Ховд, Баруунтуруун, Тэс, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-70 см давсан ба Халх, Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын эх болон адгаар үерийн аюултай түвшинг 5-65 см даван тус тус хүчтэй үерлэжээ.
Маргааш буюу энэ сарын 7-нд Туул гол Алтанбулаг сум орчмоор, Онон гол Дадал сум орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж, зугаалж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!