Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт шинээр 3963 тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдлуудын 1383 нь Улаанбаатар хотод, 2580 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар 20 439 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 2687 нь хүүхэд бол 710 нь жирэмсэн эх байна. Сүүлийн хоногт 41-80 насны найман хүн амиа алджээ. 

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг эмнэл зүйн шинжээр нь ангилбал, 

  • Хөнгөн: 13 771
  • Хүндэвтэр: 5039э
  • Хүнд: 1363
  • Нэн хүнд: 366