Дөрвөн хүүхэдтэйгээ хамт байр түрээсэлье гэж мөнгөө өгөөд залилуулчихлаа.
Л.Дангаамаа:
- Бусдад сэрэмжлүүлэг болгох үүндээс энэ мэдээллийг хүргэж байна. 9 дүгээр сарын 3-ны өдөр Гэрэлт цамхаг хотхонд хоёр өрөө байр түрээслүүлнэ, сарын 550 мянга гэсэн зарын дагуу холбогдсон. Тэгтэл "Осмо" компанийн ажилтан байна, одоогоор таны сонирхсон байр байгаа. Гэхдээ маш олон хүн асууж сонирхож байгаа болохоор төлбөрийнхөө 70-80 хувийг хийгээд баталгаажуулчих. Орой 9 цагаас хойш ирж, байраа үзээрэй гэсэн. Би итгэсэн. 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэр орой утсаа аваагүй. Бүхэл бүтэн ОСМО гэдэг компанийн ажилтан болохоор ганц надтай харьцахгүй гэж бодоод орхисон.
Гэтэл маргааш нь миний хаяг болоод утасны дугаарыг блоклосон байсан. Осмо компани руу холбогдоход Эрдэнэбилэг гэдэг реалтор байхгүй. 88263231 гэдэг дугаартай зууч байхгүй, та цагдаагийн байгууллагад хандаарай гэсэн. Би 8 дугаар сарын 26-нд таван ханатай гэрээ зарсан. Улмаар жаахан мөнгө нэмээд байр түрээслэх гэж байсан боловч ингээд залилуулчихлаа.
Хөөрхий дөө итгэсэн хүний итгэлээр тоглож орох орон оочих аягагүй болгодог цэвдэг сэтгэлтэй арчаагүй залуу чамайг тэнгэр гэсгээх байх шүү нүгэлээ наманчилаад буцаад очсон чинь дээр байх шүү хаашаа зугтана хаа ч холдохгүй баригдана даа