Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт шинээр 3677 тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдлуудын 1469 нь Улаанбаатар хотод, 2208 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар 19440 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 2866 нь хүүхэд бол 838 нь жирэмсэн эх байна. Сүүлийн хоногт 61-80 насны найман хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 4 нь архаг хууч өвчтэй, ковидын хавсарсан шинжтэй байсан бол хоёр нь ковидын шалтгаанаар нас барсан байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг эмнэл зүйн шинжээр нь ангилбал,
- Хөнгөн: 12552
- Хүндэвтэр: 5089
- Хүнд: 1526
- Нэн хүнд: 276 иргэн байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!