АТГ-аас өнөөдөр Татварын ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг саатуулжээ. Түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр саатуулсан байж болзошгүй байна.  АТГ-ынхан Ц.Цогтжаргалыг саатуулаад зогсохгүй гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн байна.